Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчид та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье.
МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг мэдлэг боловсролтой, нэр цэвэр, шинэ залуу
үеийн төлөөлөл гэж үнэлэн УИХ-ын сонгуулийн 24-р тойрог Сүхбаатар дүүрэгт нэр дэвшүүлсэн билээ.
Монгол орныг хөгжүүлэх төрийн бодлогыг тодорхойлох хариуцлагатай ажилд миний бие эзэмшсэн мэдлэг,
ажлын туршлага, ур ухаанаа дайчлан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багт ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллах болно. Нийслэл
хотын оюун мэдлэгийн түүчээ болсон Сүхбаатарчууд, иргэд сонгогчид та бүхэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн
шударга ёсны тэмцэлд хүчээ нэгтгэнэ гэдэгт итгэж байна.
Шударга ёсыг нийгмийн бүх салбарт тогтоохын төлөөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэмцэлд гар бие оролцож,
санал зөвлөмж өгч байсан мэргэжилтний хувьд би шударга ёсны засаглалыг тогтоох, баялгийн шударга бус
хуваарилалтыг арилгах, баян ядуугийн ялгааг багасгаж дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө
зүтгэх болно.
Мөн 20 гаруй жил их дээд сургуульд багшилсан багшийн хувьд дэлхийн жишигт хүрсэн боловсролыг хүүхэд
бүрт олгохын төлөө зорьж ажиллана.
Та бүхэн Монгол улсынхаа хөгжлийн төлөө Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багтай ХҮЧЭЭ НЭГТГЭЭРЭЙ!
УИХ-ын 24 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ