“OOGII” брэнд үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг: Улс орныг удирдах, хууль санаачлагчид бол мэдлэг, боловсролтой, мэргэжлийн, худалдагдаагүй, зарчимч хүмүүс байх ёстой. Тэдний нэг нь нэр дэвшигч Ц.Мөнхцэцэг юм. Улс төрөөр мэргэшсэн судлаач хүн учраас шийдвэр гаргах түвшинд жинхэнэ мэргэжлийн байж чадна гэдэгт би итгэж байна.
БСШУСЯ-ны сайд асан А.Цанжид: УИХ-ын гишүүн бол бодлого боловсруулагч байх ёстой. Улс төрч гэхээсээ илүү улс төрийн зүтгэлтэн, төрийн бодлоготон байх ёстой. Тухайлбал, аливаа зүйлийг харьцуулан боддог, юмыг олон талаас нь судалдаг, гаргаж буй бодлого, шийдвэр, хууль эрх зүйн орчин, улс орныхоо амьдралыг бүхэлд нь харах чадвартай байх ёстой. Цэрэнжамцын Мөнхцэцэгийн хувьд олон жил эрдэм номын мөр хөөж, өөрийгөө сайтар боловсруулж,монгол гэлтгүй гадаадын улс орнуудын харьцуулсан судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж ирсэн манай цөөн хэдэн эрдэмтдийн нэг. Түүнийг улс төрийн зүтгэлтэн, төрийн бодлоготон гэж дүгнэнэ.
“Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг дэлхийн улс орнуудын жишээнээс харж болно. Боловсрол, нийгмийн салбарын бодлогыг тодорхойлоход эмэгтэй хүн, эрдэмтэн хүн жинтэй хувь нэмэр оруулна. Парламентын гишүүн хүнд байх ёстой бүхий л шинж, чадваруудыг өөртөө агуулсан, бэлтгэгдсэн залуу сэхээтэнг би Цэрэнжамцын Мөнхцэцэгийг гэж боддог.
Ийгл телевизийн гадаад мэдээний тоймч Г.Ганбаяр: Гадаад мэдээний тоймчоор ажиллахад маань улс төр судлаач мэргэжил их түлхэц болсон. Улс төрийн шинжлэх ухааныг надад заасан эрхэм багшийнхаа сонгуулийн аянд амжилт хүсье ээ! Таны шургуу, дайчин, тууштай зан чанар тавьсан зорилгод тань хүргэнэ ээ.
Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ц.Ганболд: Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ бол МУИС-ийн Улс төр судлалын ангийн анхны төгсөгчдийн нэг. Мөн улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан анхны эрдэмтдийн нэг. Одоо 65 жилийн түүхтэй МАН-ын дэргэдэх сургалт, судалгааны Стратеги академийн захирлаар ажиллаж байна. Тэр бол мэргэжлийн улс төр судлаач, мэргэжлийн улс төрч хүн. Мөн Монгол Улсыг авч явах, ирээдүйг тодорхойлох, ачааны хүндийг үүрэх чадвартай шинэ үеийн төлөөлөл яах аргагүй мөн болохыг онцолж хэлмээр байна.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Улс төр судлаач, доктор Цэрэнжамцын Мөнхцэцэг бол маш ёс зүйтэй, улс төрийн онолын мэдлэгтэй, бэлтгэгдсэн улс төрч эмэгтэй. Мөн би түүний үнэнч уншигчдын нэг юм аа.
“Dream project” төслийн санаачлагч Б.Урангоо: Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн болж болохгүй байгаа асуудлуудыг хамгийн сайн мэддэг мэргэжлийн судлаач, шийдвэр гаргах түвшинд хамгийн түрүүнд байх шаардлагатай эмэгтэйчүүдийн нэг гэж боддог. Мэдлэг чадвараа ирээдүйн залуучуудынхаа сайн сайхны төлөө зориулна гэдэгт итгэлтэй байна.
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэгийн сурталчилгааны сэтгүүлээс