“Европын холбооны худалдааны өдөр” арга хэмжээнд оролцлоо

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол-Европын парламентын бүлгийн даргын хувиар МҮХАҮТ, Европын холбооны хамтран зохион байгуулсан “Европын холбооны худалдааны өдөр” арга хэмжээнд /2020.10.28/ оролцлоо.

Тэрбээр оролцогчдод хандан үг хэлэхдээ “Европын холбоо ба Монгол улсын хоорондын худалдааг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг УИХ-аас хийнэ. Бид Монголын нийгэм, эдийн засагт олон улсын хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх ёстой” гэдгийг онцолсон юм.

Арга хэмжээний үеэр 2017 оны 3-р сараас (2021он хүртэл хэрэгжинэ) Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн “Монголын худалдааг дэмжих төсөлтэй /EU-TRAM/ танилцахын зэрэгцээ Европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой ЖДҮ эрхлэгдчийн бүтээгдэхүүнтэй тэрбээр танилцсан юм. Энэ хүрээнд Европын холбоо болон НҮБХХ-ийн суурин төлөөлөгчтэй санал солилцож, хамтран ажиллахаар болов.

Европын Холбоо “Монголын худалдааг дэмжих төсөл”-ийн /EU-TRAM/ хүрээнд ГХЯ, МХАҮТ хамтран ажиллаж, Монголын экспортын голлох бүтээгдэхүүн болох чацаргана, арьс шир, ноос ноолууран эдлэл, сарлагийн хөөврөөр брэнд бүтээгчдийг гадаад зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ экспортын өртөг зардлыг бууруулах, олон улсын зорилтот зах зээл дэх ашигтай ажиллагааг дээшлүүлэхэд нь экспортлогч талуудад бодитой дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж иржээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба