УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Asia Europe People's Forum”-аас зохион байгуулсан “Ковид-19-н үе дэх дэвшилтэт бодлого" онлайн хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцлоо. Тэрбээр "Ковид-19 цар тахлыг даван туулах нь: Монгол улсын жишээн дээр” сэдвээр илтгэл тавьсан юм.
Энэхүү хуралд Ази, Европын орнуудын парламентын гишүүд оролцсон бөгөөд улс орон, бүс нутагтаа цар тахлын үеэр авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний талаар илтгэл тавьж, үзэгчдийн сонирхсон асуултад хариуллаа.
AEPF нь 1996 онд байгуулагдсан ба Ази, Европын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг хамарсан бүс нутгийн хэмжээнд хөгжсөн томоохон сүлжээ юм.
Тус нийгэмлэг нь дэлхий дахины нийгэм, эдийн засгийн бодлого шударга, тэгш хүртээмжтэйгээс гадна тогтвортой хөгжлийг дэмжсэн, экологийн мэдрэмжтэй, энх тайван, хөгжлийн төлөөх хүмүүсийн эв санааны нэгдэлд тулгуурласан байхыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба