Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар "Хамтын хүчээр халдвараас сэргийлье" зорилтод аяныг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Аяны хүрээнд тойргийнхоо өрх толгойлсон эцэг эх, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүнсний талон зэрэг бусад халамжид хамрагдаагүй тусламж дэмжлэг нэн шаардлагатай байгаа 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн юм.
Хатуу хөл хорионы үеэр өрхийн орлого 40 хувиар буурч, үүнтэй холбоотойгоор наад захын хэрэглээний хомсдол үүссэн нь судалгаагаар тогтоогдоод буй. Иймд гишүүд зорилтот бүлэгт тусламжаа хүргэхийн тулд Нийслэлийн боловсролын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Халамжийн хэлтсээс ирүүлсэн судалгааг нэгтгэж, нэн шаардлагатай өрхүүдийг сонгож авав.
Мөн гишүүд цар тахлын хүндрэлийн үед үндэсний үйлдвэрлэгчдэдээ орлого оруулж, өрхийн сарын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрүүдээс худалдан авсан юм.
Уг ажлыг Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны гишүүд дэмжиж, айл өрхүүдэд хүнс хүргэж өгөх ажилд туслалцаа үзүүлсэн билээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба