УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг АНУ-ын Элчин сайдтай уулзав

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческигийнд зочилж, уулзалт хийв.

Энэ үеэр улс төрийн намын төлөвшил, хүний эрх, авилгын эсрэг хийх үйл ажиллагаа, англи хэлний боловсролын талаар хамтран ажиллах тухайд ярилцлаа.

Тэрбээр УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгэмийн гишүүн бөгөөд цаашид энэ хүрээнд хоёр орны улс төр, нийгэм, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ийнхүү хамтран ажиллах юм. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба