Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраар ажилдаа оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулж салбарынхаа хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмрээ оруулсан зарим эрхмүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон дээд медалиар шагнасан. Уг шагналыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гардуулан өглөө. Тэрбээр “Улс орныхоо хөгжилд эрдэм мэдлэг, оюун ухаан, хүч хөдөлмөр, залуу насаа зориулсан эрхмүүддээ Төрийн одон дээд медалийг нь гардуулан өглөө. Залуу насаа түмний үрсийг эрдэм мэдлэгтэй болгох гэж, эх орноо хамгаалах, хөгжүүлэхэд өндөр хувь нэмрээ оруулсан тэднийхээ энгэрийг мялаах аз завшаан олдсон маш их баяртай байна” хэмээн онцолсон юм.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- 1968 оноос 2009 он хүртэл тасралтгүй 41 жил багшилж, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Дамбын Жамбал багш,
АЛТАНГАДАС ОДОНГООР:
- Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 42 жил ажиллаад 2020 онд гавьяаныхаа амралтад гарсан өндөр настан Доржбалын Дашдондов,
- 38 жил ясли, цэцэрлэгийн багшаар ажиллаж, амьдралынхаа дийлэнх хугацааг хүүхдүүдийн төлөө зориулсан Элдэнбаярын Дуламсүрэн гуай,
- Дарханы байшин үйлдвэрлэх комбинатад кранистээр 11 жил ажилласан, одоо СХД-ийн 18-р хороонд оршин суугаа Должингийн Ганбаатар,
- Улсад 40 гаруй жил ажилласан. Тодруулбал, төр захиргааны байгууллагад 14 жил, тээврийн байгууллагад 6 жил, худалдааны байгууллагад 5 жил, Ховд аймгийн намын хороонд 4 жил, сууц өмчлөгчдийн холбоонд 7, төмөр замд 7 жил тус тус ажилласан Халтарын Ганхуяг,
- Дарханы байшин үйлдвэрлэх комбинатад кранистээр 11 жил ажилласан, одоо СХД-ийн 18-р хороонд оршин суугаа Мягмарын Бямбажав,
ХНХЯ-НЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНААР:
- Хөнгөн аж үйлдвэрийн салбарт 21 дэх жилдээ, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвд сүүлийн 13 дахь жилдээ ажиллаж байгаа Бяраагийн Төгсжаргал,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт, тэр дундаа Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвд оффис менежерээр 11 дэх жилдээ ажиллаж байгаа Занаагийн Лхагвасүрэн,
- Хараагүйчүүдийн үйлдвэрт чанар шалгагчаар 32 дахь жилдээ ажиллаж буй Оросоогийн Өлзийтогтох,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 10-аад жил ажиллаж байгаа Юнрэнгийн Болд нарыг шагналаа.
Эх сурвалж: Zindaa.mn