Миний тухай
Цэрэнжамцын Мөнхцэцэг нь 1975 онд төрсөн. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрбээр ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охайо мужийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан бөгөөд олон улсын болон үндэсний хэмжээний 20 гаруй бодлогын болон харьцуулсан судалгааны эксперт, зөвлөхөөр ажилласан улс төрийн коммуникаци, сонгуулийн кампани, улс төрийн намын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн юм
БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ, ЦОЛ:
- 2015 онд МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор МУБИС-ийн Дэд профессор эрдмийн цол хамгаалсан.
- 2006-2008 онд МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуулийн докторантурт суралцаж 2009 онд “Сонгуулийн кампанийн коммуникаци: Монгол улсын жишээн дээр” сэдвээр улс төр судлалын докторын зэрэг хамгаалсан.
- 1997-1999 онд МУИС-ийн магистрантурт суралцаж “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс олон нийтийн санаа бодолд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалсан.
- 1993-1997 онд МУИС-д суралцаж улс төр судлалын бакалаврын зэрэг хамгаалсан
- 1993 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль төгссөн.
АЖЛЫН ДАДЛАГА, ТУРШЛАГА:
- 2019 оноос Стратеги академийн гүйцэтгэх захирал
- 2018-2019 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2014-2019 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимд дэд профессор
- 2013 онд АНУ-ын Ohio State University-д зочин судлаач
- 2007 онд ХБНГУ-ын Koblenz Landau University-д зочин судлаач
- 2002-2012 онд МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхимд багш
- 1997-2000 онд Өнөөдөр сонины улс төр гадаад мэдээний албанд тоймч, орчуулагч