Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ХЗБХ-ноос нийтийн сонсгол зохион байгууллаа.
Нийтийн аюулгүй байдал, үндэсний ноцтой дэг журам зөрчигдсөн үед л төрийн хууль хүчний байгууллагууд ажиллаж, үүнээс бусад үед иргэддээ нээлттэй хүний эрхийн мэдрэмжтэй хандах ёстой. Сүүлийн хоёр жилийн цар тахлын нөхцөлд удаа дараа цагдаагийн байгууллагын зүгээс хүний эрхийн мэдрэмжгүй хандсан эсвэл алба хаагчдийн хоорондын харилцан үл ойлголцсон байдлаас улбаалан хэд хэдэн зөрчлүүд гарсан. Цаашид дээрх зөрчлүүд гарахгүй байх тал дээр хууль сахиулагчид, Хүний эрхийн үндэсний комисс анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онцолж байлаа.
Эх сурвалж: ZUV.MN