УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны асуудлыг хэлэлцлээ.
Тус томилгооны сонсголыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг удирдан явуулсан бөгөөд сонсголын тайланг өнөөдрийн ХЗБХ-ны хуралдаанаар танилцууллаа.
Тэрбээр "Нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтыг хэн нэгнээс хараат бусаар явуулах зарчмыг хангах зорилгоор Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг хоёр гишүүнийг сонгон шалгаруулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд оруулж ирсэн.
Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус гишүүнээс олон нийт өндөр хүлээлттэй байгаа. Иймд нэр дэвшигч сонгогдсон тохиолдолд хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, экспертүүдийн гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсад эрүүдэн шүүх гэмт хэрэг гарахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой" гэсэн юм.
Эх сурвалж: VIP76.mn