ХБНГУ-ЫН

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ХБНГУ-ын "Sparkasse" банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лохыг УИХ дахь Герман-Монголын парламентын бүлгийн дэд даргын хувиар хүлээн авч уулзлаа.

Энэ уулзалтаар тус сангийн Монголд хэрэгжүүлж буй  төсөл, хөтөлбөрүүд; Монгол Улсын Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн тухай; Биеийн тамир, спорт зэрэг нийгэм рүү чиглэсэн төслийн талаар санал солилцож, хамтран ажиллахаар болов.

Sparkasse" банкны Монгол дахь сан нь 2018 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд банкны салбарын боловсон хүчнийг чадавхижуулах, бизнесийг дэмжих үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.

МӨН ТУС БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ САНТАЙ ДУГУЙ, САГСАН БӨМБӨГ ЗЭРЭГ СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙД ХАМТРАН АЖИЛЛАХААР ЯРЬЖ ТОХИРОВ.

Энэ хүрээнд ХБНГУ-ын алдарт дугуйн аялагч, нийгмийн зүтгэлтэн Гидо Күнцл ирэх 08 дугаар сард гэр бүлийн хамт Монголд ирж, Увс аймгаас Дорнод аймаг хүртэл 2400 км хатуу хучилттай замыг дугуйгаар 6 өдөрт туулах аялалд дэмжлэг үзүүлэн ажиллах боллоо.  Аяллын зорилго нь Монгол орныг Европт сурталчлах, дугуйн спортыг нийтэд түгээн дэлгэрүүлэх явдал юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: "Гидо Күнцл нь Германы нэртэй бизнесмен, нийгмийн зүтгэлтний хувьд түүний Монгол улсад хийх дугуйн аялал нь цар тахлын улмаас зогсонги байдалд орсон аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа спорт аялал жуулчлалыг таниулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" гэлээ.