“ЖИШИГ ХОРОО” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ 80 ХУВЬТАЙ БАЙНА

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тойрогтоо хийх бүтээн байгуулалтын ажлынхаа хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд “Жишиг хороо” төслийг хэрэгжүүлж ЕБ-ын 35-р сургууль, 51-р цэцэрлэгийн гаднах талбайн тохижилтын ажлыг эхлүүлсэн.

Гүйцэтгэлийн ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай байгаа талаар мэдээллээ. Улсын наадмаас өмнө тохижилтын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөө гүйцэтгэгч компани илэрхийллээ.