БЕЛЬГИЙН ДУГУЙН ХОЛБОО МОНГОЛЫН ДУГУЙН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖИЖ АЖИЛЛАХААР БОЛЛОО М

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол улс-Европарламентын бүлгийн даргын хувьд Европарламентад хийж буй айлчлалын явцад Брюссель дэх Бельгийн дугуйн холбоонд зочилж, тус холбооны Ерөнхийлөгч Tom Van Damme-тай албан ёсны уулзалт хийж, Монголын дугуйн холбоотой хамтран ажиллах тухайд санал солилцжээ.

Уулзалтын үр дүнд Belgium-640x853 Бельгийн дугуйн холбоо Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд дэмжиж ажиллахаар болсон байна.
Ноён Tom Van Damme Бельгийн дугуйн холбооны үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, Монголын дугуйн 23 хүртэлх насны тамирчдыг зуны саруудад Бельгид хамтарсан бэлтгэл хийлгэх боломжтой гэдгийг хэлж, энэхүү бэлтгэлийг санхүүжүүлэх боломжтой Олон улсын байгууллагуудтай холбож өгөхөө амлажээ.