МОНГОЛ-ГЕРМАНЫ ФОРУМ БОЛЛОО

Монгол-Германы форум /2022.06.28/-нд болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбат, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Ёорн Розенберг, ХБНГУ-ын Бундестагийн гишүүд, ноён Манфред Грунд болон Монгол дахь КАС-ийн суурин төлөөлөгч Виктор Франк нар оролцлоо.

Форумын эхний өдрийн хурлаар “Монгол, Герман хоёр улсын ардчиллын өмнө тулгарч буй сорилт,боломж” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг явагдлаа. Форумын үеэр ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан хатагтай Др. Дойблер-Гмелин, Бундестагийн гишүүн ноён Манфред Грунд нартай Монгол улсын Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар санал солилцлоо.