УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Мишээл”хүүхдийн сангийн үүсгэн байгуулагч Швейцарь улсын иргэн Габриэлла Шмидт Корситто болон тус сангийн менежер Д.Буянтогтох нарыг хүлээн авч уулзлаа.
"Мишээл” хүүхдийн сан Монголд 2015 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгууд болон Улаанбаатар хотод нийт 10000 мянга гаруй Монгол хүүхдэд амны хөндийн үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийгээд байгаа аж.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тус санг үүсгэн байгуулагч Габриэлла Шмидт Корситтод хамтран ажиллах санал тавьсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 11-20 хорооны зорилтот бүлгийн хүүхдүүдийг шүдний үзлэгт хамруулж, эмчилгээ хийхээр тохирлоо.