Германы Элчин Сайдын Яам 29-р тусгай сургуульд 13,302 еврогоор дэмжлэг үзүүлэхээр боллоо

Ерөнхий боловсролын 29-р сургууль нь 1964 онд байгуулагдсан. 2022-2023 оны хичээлийн жилд 273 сурагч хүлээн авч үйл ажиллагаа явуулж байна. Энэ сургуульд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй болон аутизмтэй сурагчид суралцдаг.

Нийт хүүхдийн 85% нь хөдөө орон нутгаас ирж суралцдаг байна. Тус сургуульд мэдээллийн технологийн кабинетыг иж бүрэн тохижуулж, хүүхдийн хөгжлийн төвд хэрэгжүүлэх төслийн ажлыг ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Тэгш боломж шударга нийгмийн төлөө ТББ”-тай УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хамтран ажиллаж, компьютерийн лабортарид шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулахаар боллоо.

УГ ТӨСЛИЙН АЖЛЫГ БҮРЭН ХАНГАХАД ШААРДАГДАХ САНХҮҮЖИЛТЭД ХБНГУ-ЫН ЭСЯ-ААС 13,302 ЕВРОГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БУЙ ЮМ.