Швейцарын “Neue Zuercher Zeitung” сонинд Монголын ардчиллын бэхжилт, улс төр, геополитикийн орчин, парламентын засаглал, улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар ярилцлага өглөө.

Тус сонины сурвалжлагч Др.Улрих Шмид Монголд удаа дараа ирж улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг сурвалжилж явсан хүний хувьд цар тахал, Орос-Украины дайнаас улбаатай эдийн засгийн болон улс төрийн шинэ сорилтууд, Монголын олон нийтийн санаа бодол, үнэт зүйлсийн өөрчлөлт зэрэг олон асуудлаар асуулт тавьж харилцан ярилцлаа.