Монгол-Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиов

Монгол-Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. /2022-09-15/

Тэртээ 1972 оны есдүгээр сарын 15-ны өдөр Монгол, Австрали Улс хоёр дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй.

“Хүйтэн дайны ид оргил үед тогтоосон дипломат харилцаа нь манай хоёр улсын төр засаг ямар зоримог алхам хийсэн болохыг гэрчилнэ” хэмээн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит мэндчилгээндээ онцлон дурьдсан юм.

Монгол-Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээнд УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн гишүүд бид уригдан оролцлоо.