УИХ-ын ээлжит бус чуулганы /2022,08,24/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Үндсэн хуулийн ёс, түүнийг дээдлэхэд Үндсэн хуулийн шүүх онцгой үүрэгтэй. Одоогийн нөхцөл байдлыг улс төрийн захиалгатай гэж зарим гишүүдийн байр суурьтай санал нийлэхгүй, энэ бол хуулийн хүрээнд явж байгаа. Олон Улсын жишгээр ҮХЦ нь Үндсэн хуулийн шүүхийн дайтай ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлт болон процесст маргаан хянан шийдвэрлэж ажилладаг. Монгол Улсын ҮХ-ийн 64.1 дээр ҮХЦ-ийн онцгой бүрэн эрхийг хуульчилсан.
Энэ үрээнд гаргасан шийдвэр дээр УИХ хүлээн авч холбогдох заалт гаргах нь зүйтэй. Зарим улс оронд ҮХНӨ-д агуулгын хяналт тавих эрхийг хориглосон байдаг. Үүнийг манай улс эрх зүйн практиктаа хэрэгжүүлж болно. Манай улс ҮХЦ-ийг ҮХ-ийн шүүхийн дайтай ажиллах чадвартай болгоход анхааран ажиллах цаг болсон.