УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг улсын төсөвт суулгасан дүүргийн бүтээн байгуулалт, тохижилтын ажлын явцтай танилцаж, хяналт тавьж байна.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гүнжийн амны зуслангийн оршин суугчид урин дулааны цагт Сэлбэ голын урсгалд автдаг шороон зам, гармаар машинтай нэвтрэхэд ихээхэн хүндрэлтэй тулгардаг байсан. Харин энэ зунаас эхлэн 20 дугаар хорооны 90 гаруй өрхийн иргэд гэрлүүгээ саадгүй зорчдог боллоо.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн албан хүсэлтийн дагуу Сэлбэ голын урсгалыг саадгүй өнгөрөөх төмөр хонгилыг хоёр цэгт тавьж, шороон замыг тэгшилж нягтаршуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.