УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба дүүргийнхээ хороодод ажиллаж байна.
Сүхбаатар дүүргийн 18, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн хүүхдийн тоглоомын талбай байгуулж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар тус тоглоомын талбайн ажлын гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна.
Тохижилт, бүтээн байгуулалтын ажил 2022 оны 10 сарын 1-ний өдөр гэхэд бүрэн дуусаж Улсын комисст хүлээлгэн өгнө гэж гүйцэтгэгч компанийн удирдлагын зүгээс мэдээллээ.