УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг: Ард иргэдийнхээ аюулгүй, амгалан байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн цагдаа, дотоодын цэргийн үе үеийн албан хаагчдад Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101, Дотоодын цэргийн түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Баярын энэ өдрөөр зуслангийн замд үүрэг гүйцэтгэж яваа цагдаагийн албан хаагчидтай таарч баярын мэнд хүргэлээ. Баяр наадам, шинэ жил, цагаан сар гээд л бүхий л тэмдэглэлт өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэдэг эдгээр залуусын ачаар хүн ард нь амгалан тайван, айх аюулгүй байдаг билээ" гэв.