Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхүүлэн дэмжихэд хүний эрх хамгаалагчдын оруулж буй хувь нэмэр, тэдэнд тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар олон нийтэд таниулж, хамгаалуулах зорилгоор сэтгүүлч, чөлөөт уран бүтээлч, нийтлэлчдийн дунд “Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН 2022” сэдэвт бүтээлийн уралдааныг зарласан юм.
Тус уралдааныг ХЭҮК, “Эмнэсти Интернэшнл” ОУБ, MCIR-Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Монголын эмэгтэйчүүдийн сан, Оюутолгойн хяналт ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд өнөөдөр шилдгүүдээ шалгарууллаа.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Тус уралдаанд нийт 19 баг бүтээлээ ирүүлснээс,
ТЭРГҮҮН БАЙР
-Энэ жилийн уралдааны Тэргүүн байрыг хүүхдийн эрхийг хамгаалахаар тэмцэж байгаа А.Долгорын тухай “Чимээгүй зоригтон” бүтээлээр gogo.mn сайтын О.Хандмаа, Г.Тэгшсүрэн, Г.Өнөболд нарын баг хамт,
ХОЁРДУГААР БАЙР
-Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ажилладаг Д.Энхжаргалын тухай “Маргаашийн нарыг харах эсэхээ мэдэхгүй гэрээслэл бичээд суусан үе бий” бүтээлээр сэтгүүлч Г.Нямсүрэн, С.Уянга нар,
ГУТГААР БАЙР
-“Ээлтэй ертөнц” ТББ-ийн үүсгэн байгуулагч Т.Туяажаргалын тухай “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалагч зогсошгүй хүч” бүтээлээр NTV телевизийн О.Болор-Эрдэнэ, Л.Номин-Эрдэнэ, Я.Алтангэрэл нарын баг хамт олон,
ТУСГАЙ БАЙР
-Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Г.Ганбаясахын тухай “Амиар дэнсэлгэх тэгш эрх” бүтээлээр сэтгүүлч З.Энхбаяр, Б.Батчимэг нар,
ТУСГАЙ БАЙР
-Хараагүй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, нийгмийн харилцаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэхээр ажилладаг Д.Гэрэлийн тухай “Гэрээсээ гараад ир Гэрэл байна” бүтээлээр Ийгл ТВ-ийн сэтгүүлчид О.Эрдэнэчимэг, М.Наранзаяа нар тус тус шалгарлаа.
Та бүхэндээ бүгдэд нь баяр хүргэхийн сацуу Хүний эрх төлөө хийж буй ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.