УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг жагсагчдын дунд хувцасаа тайлж, эсэргүүцлээ илэрхийлж буй жирэмсэн ээжид болон бусад жагсачдад хандаж байр сууриа илэрхийлээ.
Тэрээр “Өвлийн ид хүйтэнд гадаа -26 хэм байгаа энэ цаг үед талбай дээр жирэмсэн эмэгтэй эсэргүүцэл илэрхийлж гадуур хувцсаа тайлж үг хэлж байгааг хараад эх хүний хувьд үнэхээр санаа зовж байна.
Ийм хүйтэнд жирэмсэн эмэгтэй гадуур хувцасгүй гарсан нь эхийн төдийгүй, хэвлий дэх хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсч болзошгүй тэмцлийн хурц хэлбэр шүү дээ. Тиймээс үзэл бодлоо өөр аргаар, тайван замаар илэрхийлэхийг уриалж байна.
Тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хүн бүрт нээлтэй байгаа ч гэсэн хэт хүйтний нөхцөл байдалд тохирсон арга байдлаар тэмцэх замыг сонгох нь зөв шүү гэж хэлмээр байна.
Мөн тайван замаар жагсагчдыг тэмцлийн эрс хурц хэлбэрт уриалах, жагсаалын зорилгыг өөр зүгт эргүүлэх гэсэн тодорхой бүлэг хүчний явуургүй өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалж байна” гэсэн юм.