ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН АЯНД ТЭРГҮҮЛСЭН АНГИ ХАМТ ОЛОН ТӨРИЙН ОРДОНД ЗОЧИЛЛОО

Үе тэнгийнхний дээрэлхэлт нь далд хэлбэрээр, давтагдан даамжирч улмаар хүүхдийг нийгмээс тусгаарлах, өөртөө итгэлгүй болгоход хүргэдэг. Энэ нөхцөл үүсэхгүйн тулд  хүүхэд, эцэг эхчүүд, багш нар болон олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа чухал.

Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн зүгээс санаачлан Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг аян”-ыг зохион байгуулсан билээ.

Уг аяны хүрээнд контент бүтээх уралдаан зарласан бөгөөд Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 8В ангийн сурагчид тэргүүн байр эзэлсэн юм. Өнөөдөр тэднийг Төрийн ордон хүлээн авч уулзан, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцууллаа.