Ц.Мөнхцэцэг: Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх оролцоог нэмэгдүүлэх хууль нь улсын хөгжилд чухал нөлөөтэй

УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 

Эмэгтэйчүүдийн ЭЗ-ийн оролцоог нэмэгдүүлэх энэ хууль улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулна. Монгол Улсын өрсөлдөх чадварын индекс 693-61-д орсон. Үүнд жендэрийн тэгш байдлын хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо нөлөөлдөг. Түүнчлэн 2022 оны Дэлхийн эдийн засгийн форумын тайланд манай улс эмэгтэйчүүдийн эдийн засгийн болон улстөрийн оролцоо 3 функцээр буурсан. Ер нь манай улсын хөгжлийн индексийг бууруулж байгаа зүйл бол жендэрийн тэгш бус байдлаас үүдэлтэй. Иймд эмэгтэйчүүдийг дэмжих бодлого шаардлагатай байна.

Эмэгтэйчүүдийн боловсролын байдал өндөр байдаг ш шийдвэр гаргах түвшний оролцоо бага байна. Энэ нь үндэстнийхээ хувьд харахаар хүний нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй байна. хөгжил, дэвшилд дутуу оруулж байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө мөнгө төвлөрсөн салбаруудад эмэгтэйчүүдийн оролцоо бага байна, эрэгтэйчүүдээс цалингийн хэмжээ 18 хувиар бага үнэлэгдэж байна. Энэ хууль манай улсын хөгжлийг урагшлуулах, хувь нэмэр оруулах хууль юм.