УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тэргүүтэй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэг ХЭҮК-т ажиллалаа

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахлан ажиллаж буй.

Энэ үеэр хуулийн ажлын хэсэг, ХЭҮК-ийн гишүүд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хуулийн төсөлд холбогдох саналууд өгч, хууль батлагдсанаар гарах эрх зүйн үр дагавар, хэрэгжүүлэх хүний нөөц болон бусад асуудлаар Ажлын хэсгийн гишүүдтэй байр сууриа солилцлоо.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ӨГСӨН МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХ ГОЛ БАЙГУУЛЛАГЫН НЭГ НЬ ХЭҮК.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гаргах, тайлбар өгөхийг ШҮГЭЛ ҮЛЭЭХ, энэхүү мэдээлэл гаргаж буй хүн, хуулийн этгээдийг ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ гэж тусгасан юм.