Ц.Мөнхцэцэг: Боловсролын байгууллагын чанар, хүртээмжийг сайжруулахын төлөө ажиллана

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэг өнөөдөр 6, 7 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын үеэр нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэг боловсролын байгууллагуудын чанар  хүртээмжийг сайжруулах чиглэлээр дуу хоолойгоо хүргэн ажиллахаа илэрхийлсэн юм. 

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэг “Төр засгаас улсын сургуулиа дэмжээч ээ, улсын сургуулийн бодлого, санхүүжилт, хөтөлбөр, багш мэргэжилтнийг бэлтгэх Монгол Улсын боловсролын бодлогуудыг илүү чанаржуулаач гэдэг тал дээр хүсэлт их ирж байна. Эцэг эхийн орлогоос үл хамааран хүүхэд болгон чанартай боловсрол олж авах ёстой. ”

МАН Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөртөө цэцэрлэг, сургуулийн тоог нэмэхийн зэрэгцээ 24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэг, 1-2 хүртэлх насны хүүхдийг хамруулах боломжтой яслийн үйлчилгээг сэргээх талаар тусгасан байна. Мөн нэг багшид ногдох сурагчийн тоог стандартад нийцүүлж, улсын хэмжээнд нийт ерөнхий боловсролын сургуулийн 80-аас доошгүй хувийг 1 ээлжтэй болгох талаар тусгажээ. Сонгогчдын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимыг  багаар нь сонгож, бодлого хөтөлбөрөө үргэлжлүүлэн ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шат дараатай шийдвэрлэхийг захиж байсан юм.

Ч.Эрдэнэчимэг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн “Боловсролтой, багш мэргэжилтэй, аливаа зүйлийг олон талаас нь харж чаддаг, алсын хараатай гэж ойлгож байгаа”

Ц.Дэлэг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн “Нэр дэвшигчид бол гурвуулаа тэнцэж байгаа хүн” гэв.