Улсын Их хурлын сонгуулийн 24 дүгээр тойрог, Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Уулзалтууд амжилттай болж, өнөөдрийн уулзалтад залуус их иржээ.
Залуус орон сууцны ипотекийн зээлийн хүү, бизнес эрхлэх санхүүжилтын асуудал тулгамддаг тухайгаа хэлж байна. МАН энэ асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн заалт мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Тухайлбал,
- Бага дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгох,
- -Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх,
- Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгох гэх мэт хөтөлбөрүүдийг Монгол Ардын Нам ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр Мөрийн хөтөлбөртөө тусгасан билээ.