Төрд эрдэмтэн бүсгүйн дуу хоолой хэрэгтэй байна

Тэр улс төр судлаад хэдийнэ хорин хэдэн жил болчихож. Уншигч нь байлаа, би. Учир нь тэрбээр “Өнөөдөр” сонины улс төр, гадаад мэдээний албанд ажиллаж байх ахуйд нийтлэл, тоймоор нь л эчнээ мэддэг байсан хэрэг. Дараа нь тэр “алга болчихсон” юм. Хожим мэдэхнээ МУБИС-ийн улс төр судлал, социологийн тэнхимд багшлах болсон аж. Тэндээсээ ХБНГУ-ын Билефельд их сургуульд докторантурт суралцахаар явсан, Кобленц Ландау их сургуульд, АНУ-ын Охойя мужийн их сургуульд зочин судлаачаар ажиллаад ирлээ гэж дуулдав. Ингээд 2014 оноос МУБИС-даа эргэн ирж “идэвхжсэн”. Нэг л мэдэхэд 2018 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх болж, өнгөрсөн жилээс Стратеги академийн гүйцэтгэх захирал болсон байв. Эдүгээ НАМЭХ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчийн суудлаас МАН-ыг төлөөлөн УИХ-ын 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нь энэ. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “нүдтэй” байж түүнийг сонгосон нь олзуурхууштай. 

Дэлхийн зүүн төвийн дэвшилтэт намуудын байгууллага болох Прогрессив Альянсын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон анхны монгол эмэгтэй бол Цэрэнжамцын Мөнхцэцэг байлаа.

Зөвхөн тэд ч гэлтгүй дэлхийн улстөрчид түүнийг үнэлсэн. Дэлхийн зүүн төвийн дэвшилтэт намуудын байгууллага болох Прогрессив Альянсын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон анхны монгол эмэгтэй бол Цэрэнжамцын Мөнхцэцэг байлаа. Энэ байгууллага нь дэлхийн 144 нам, улс төрийн байгууллагаас бүрддэг, дэлхий дахинд ядуурал нэмэгдэж, баян орнууд болон бага буурай хөгжилтэй орнуудын ялгаа гүнзгийрч буйн эсрэг бодлогын болон улс төрийн ажиллагаа явуулдаг томоохон байгууллага юм билээ. Түүний удирдах бүрэлдэхүүнд монгол эмэгтэй анх удаа багтсан нь бахархах ёстой үнэлэмж мөн.

Ингээд энэ удаад МАН-ын удирдлагуудын зүгээс түүнд сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд нь итгэл хүлээлгэжээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш олон нийт болон Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчдид Ц.Мөнхцэцэгийн талаар ам сайтай байна.

Өнөөдөр Монголын төр эрдэмтэн судлаачийн тоог нэмснээрээ алдаатай шийдвэрийн тоо багасах, ирээдүйд болох үйл явцыг урьдчилан харж шийдвэр гаргах болов уу гэсэн найдвар төрөх юм.

Өнөөдөр Монголын төрд эрдэмтэн судлаачийн тоог нэмснээрээ алдаатай шийдвэрийн тоо багасах, ирээдүйд болох үйл явцыг урьдчилан харж шийдвэр гаргах болов уу гэсэн найдвар төрж байна. Мэргэжлийн улс төр судлаач, эрдэмтэн хүн УИХ-аас гаргах бодлого, шийдвэр, хууль тогтоох үйл явцад хэрхэн тусдаг бол. Улстөрчид хувийн ашиг сонирхлынхоо төлөө эрдэмтэд, мэргэжилтнүүдийн үгийг сонсдоггүй, ул үндэслэлтэйгээр дэвшүүлсэн саналыг нь унагаадаг явдал байсаар ирсэн. Наанадаж сонгуулийн системээс аль нь Монголын улс төрийн нөхцөл байдалд тохирох, сонгуулийн санхүүжилтийг ил болгохгүй бол ямар гээчийн хямралд хүргэж, ангал руу унагах гээд байгааг эрдэмтэн судлаачид саналаа дэвшүүлсээр байтал дэмжигдэж байсан удаагүй билээ.

Тиймээс эрх баригч намын удирдлага энэ удаад нийгмийн хандлагыг соргогоор мэдэрч доктор Цэрэнжамцын Мөнхцэцэгийг зөвлөхөөрөө ажиллуулж, санаа бодлыг нь сонсох, бодлого шийдвэртээ тусгах, тэр ч байтугай төрийн эрх барих дээд байгууллагад орж ирэхийг урьж байгаа нь туйлын зөв гэж эрдэмтэд ярьж байна.

Ц.Мөнхцэцэгт ажил хөдөлмөрийн, тэр тусмаа олон улсын байгууллага, бодлого боловсруулах салбарт ажилласан 20 гаруй жилийн туршлага байгаа нь энэ цаг үед төрийн хэмжээний бодлого шийдвэр гаргах үйл явцад оролцоход боломжийн үзүүлэлт гэж үзэх үндэслэлтэй юм. 

“Улс төр бол багийн тоглолт” гэж тэр хэлэх дуртай. Тиймээс “Багаар нь дэмжих”, “Хүчээ нэгтгэх” гэх ойлголтууд түүний хувьд бараг ажлынх нь үндсэн арга барил гэж хэлж болно. Тус тойрогт нэр дэвшигч Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нарыг нэгтгэсэн нэг тийм боловсрол суурьтай, гадаад хэлний өндөр мэдлэг, харилцааны урлаг эзэмшсэн зэрэг чадамжийн ялгарал харагдаад байна.

Улс орноо хөгжүүлье гэвэл боловсролыг нэгдүгээрт тавих ёстой гэж тэр үздэг. Ц.Мөнхцэцэг доктор мэргэжлийн улс төр судлаачийн хувиар болон зочин судлаачаар ажиллаж байсан Герман, АНУ дахь их сургуулиудаас олж авсан туршлагаараа шинэ уур амьсгал нэмж, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол олгохын тулд олон чухал шийдвэрүүдийг гаргана гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна. Түүнийгээ ч хийж хэрэгжүүлж чадна гэдэгт итгэж байна.

Төрийн эрх барих дээд байгууллагад эрдэмтэн бүсгүйн дуу хоолой хамгийн идэвхтэй сонстож, шинэ үеийн нэгэн тод өнгө болж чадна.

Ямартай ч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн энэ удаа УИХ-д сонгуульд нэр дэвшүүлсэн байдал хөгжлийн гарц, зөв шийдлийг олж харж хамгийн зөв сонголт хийснийг харуулж чадлаа. Өөрөөр хэлбэл, хүн бүрт боломж олгодог, нийгмийн тэгш байдал, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг эрхэм болгож эмэгтэйчүүдэд, тэр тусмаа эрдэмтэн эмэгтэйд итгэл хүлээлгэж намаа төлөөлүүлсэнд нь сонгогчид тун баяртай хүлээн авч байна. Ингээд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч, улс төр судлаач Ц.Мөнхцэцэгтээ амжилт хүсч, төрийн эрх барих дээд байгууллагад иргэдийн хүчтэй төлөөлөл, шинэ үеийн нэгэн тод өнгө болж чадна гэдэгт нь итгэлтэй байгаагаа илэрхийлье. 

Нийтлэлч: Ш.Алтанчимэг

УИХ-ын сонгуулийн 24-р тойрог, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэгийн сонгуулийн сурталчилгааны сониноос