ИЦБХ: Энэ онд 90 сургуулийг цахимжуулна

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.28) хуралдаан 10 цаг 17 минутад гишүүдийн 69.2  хувийн эхлэн, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. 

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ж.Чинбүрэн, Г.Дамдинням, Т.Доржханд, Г.Амартүвшин, Б.Саранчимэг, Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хувьд боловсролын салбарын цахим шилжилттэй холбоотой асуудлаар асуулт асууж, үг хэлэв.

Асуулт, хариултыг энд дарж үзнэ үү.

Тэрбээр  "БШУЯ-наас 8 тэрбум төгрөгөөр багш нарыг компьютержуулна гэж мэдээлсэн. Энэ нь боловсролын салбарын цахим шилжилтэд эерэг нөлөөтэй боловч комьютерийн үзүүлэлт 2-3 жилийн дараа хоцрогдож, асуудал дахин яригдана.

Мөн 90 сургуулийн сонгон авч, цахимжуулах ажил эхэлсэн. Тэдгээр сургуулийг ямар шалгуураар сонгосон бэ?

Цахим шилжилтийг хийж буй 8 компанийг ямар шалгуураар сонгож авав. Тендер зарласан уу?

Цахим шилжилтийн туршилтын дараа үр нөлөөг нь хэрхэн үнэлж, бусад сургуулиудад нэвтрүүлэх вэ" гэж БШУЯ-ны сайд Ганбаяраас асуулаа.

Боловсрол, шинжлэх ухааны Дэд сайд Г.Ганбаяр хариултыг энд дарж үзнэ үү.

Ажлын хэсгийн зүгээс, Ерөнхий сайдын захирамжаар цахим хөгжлийн багц хуулийн гурван төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар хамтран боловсруулж байгааг тодотгоод УИХ-ын намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.