Япон Улсын засгийн газрын Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламжаар “МОНГОЛ УЛСЫН ЕБС-ИЙН БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” төсөл хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд бүтээж буй сургалтын хэрэглэгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагааг өнөөдөр Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамнаас зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг урилгаар оролцлоо.
Төслийн хүрээнд Японы болон МУБИС-ийн эрдэмтэн багш нар физикийн хичээлд ашиглах инновацид суурилсан 10 гаруй нэр төрлийн электрон багажуудыг бүтээсэн байна. Эдгээр бүтээлүүдээ төсөлд хамрагдсан хот хөдөөгийн cургуулиудад нийлүүж, туршилтаа эхлүүлжээ. Мөн багш нарыг сургагч багшаар бэлтгэсэн сайхан мэдээ байна.
Цаашдаа төслийн багийнхан шинэ технологи ашиглан ЕБС-ийн байгалийн ухаан, физикийн кабинетын үнэ өртөг, овор ихтэй, олдоц ховор электроник автоматжуулалтын төхөөрөмжүүдийг бүтээх юм байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба