Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.27) хуралдааны төгсгөлд Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж: http://www.parliament.mn/