Монголчууд "Ананд хүүд амьдрал хайрлаач" аянд нэгдэж, сайхан сэтгэлээр харамгүй туслаж байна.
Тэдний нэг болсон Ц.Мөнхцэцэг гишүүн хандивын аянд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээс гадна эрх зүйн хувьд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Тодруулбал, БНСУ руу Анандын ээж нь нагац ахын хамт хүүгээ аваад явах асуудал, тус улсад очоод нэлээдгүй хугацаанд эмчлүүлэхэд эрх зүйн болон бусад асуудалд дэмжлэг хэрэгтэй байгаа юм.
Манай улсын олон иргэд дотооддоо эмчлэх боломжгүй өвчнөөр гадаад улсад маш өндөр зардлаар эмчилгээ хийлгэхээр явдаг ч, Эрүүл мэндийн даатгалаас зөвхөн эмчлүүлж ирсний дараа бага хэмжээний нөхөн олговор авдгийг өөрчлөх, хүүхдийн болон мэдрэлийн гаралтай хавдар өвчнийг эрт илрүүлэх, мэс засал хийх тоног төхөөрөмжийг оруулж ирэх, эмч нараа сургаж бэлтгэх зэрэг асуудалд бодлогын хэмжээнд анхаарч, төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэх асуудалд УИХ-ын гишүүний хувьд анхаарал тавьж ажиллана гэж Ц.Мөнхцэцэг гишүүн илэрхийлээд байна.
Эх сурвалж: VIP76.mn