УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021.05.19/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг сонслоо.
Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг хүний эрхийн талаасаа хүлээн авах боломжгүй. Хүний эрх илүү зөрчсөн бол хэргийг түдгэлзүүлэх хэрэгтэй.Саяхан эрүүдэн шүүсэн асуудлыг Дээд шүүх 3 шатны шүүхээр тогтоолоо. Үндсэн хуулийн гол зарчим үүн дээр хэрэжих ёстой. Цэц ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргаж байна вэ?
Монголын төр хүний эрхийг хангахуйц нийгэм, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх үүрэгтэй. Хүний зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй,иргэн гомдол гаргах эрхтэй. Бид хүний эрхийн зарчмаа баримтлах ёстой.
Эх сурвалж: VIP76.mn