Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд СОЁЛЫН ДАРХЛААГ дэмжих зорилготой

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. 

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам  нарын 3 гишүүн өнгөрөгч 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. Хэрвээ тус хуулийн төсөл батлагдвал тав болон есдүгээр сард буюу жилд хоёр удаа "Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болно.

Энэ талаар Ц.Мөнхцэцэг гишүүн:

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ НЬ: НОМЫН БАЯРЫГ ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛДАГ 2 ӨДРИЙН НОМЫН ХУДАЛДАА БУС, МОНГОЛ ХЭЛ БИЧИГ СОЁЛЫН ӨДРҮҮД БОЛГОН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ТЭМДЭГЛЭХ ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЮМ. ЗӨВХӨН НОМЫН БАЯР БУС МОНГОЛ ХЭЛ БИЧГЭЭ ТӨРИЙН ДЭМЖЛЭГЭЭР ХОЙЧ ҮЕДЭЭ СУРТАЛЧЛАХ, СОЁЛЫН ДАРХЛААГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛЬ ЮМ. ТҮҮНЧЛЭН ЭНЭ ӨДРИЙГ БҮХ НИЙТЭЭР АМРАХ ГЭЖ ХУУЛЬЧЛААГҮЙ ТУС ХУУЛИЙН ТӨСЛИЙН 5-Р ЗҮЙЛД “5.1.17 ҮНДЭСНИЙ НОМ, БИЧИГ СОЁЛЫН ӨДРҮҮД: 5 БОЛОН 9 ДҮГЭЭР САРЫН 3 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮД” ГЭСЭН ЗААЛТ НЭМЭХЭЭР ТУСГАСАН хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: vip76.mn