Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэндчилгээг дамжууллаа.
"Барилгын туслах ажилчнаас ажлын гараагаа эхэлсэн хүний хувьд барилгын салбарынхандаа шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
ХАМГИЙН АНХНЫ ЦАЛИНТАЙ АЖИЛ МААНЬ БАРИЛГЫН ТУСЛАХ АЖИЛЧИН БАЙЛАА. ГУРВАН ХҮҮХДЭЭ ГАНЦААРАА ӨСГӨЖ БУЙ ЭЭЖДЭЭ НЭМЭР БОЛОХ ГЭЖ АХ БИД ХОЁР БАГААСАА Л АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ОЙЛГОЖ, БИЕ ДААЖ ЗҮТГЭСЭЭР ИРСЭН. 1993 ОНЫ ЗУН 10 ДУГААР АНГИА ТӨГСӨӨД ЗУНЫ АМРАЛТААР НИСЭХТ БАРИЛГЫН НЭГ БРИГАДАД ТУСЛАХ АЖИЛЧНААР ОРЖ НИСЭХИЙН 5 ДАВХАР ОРОН СУУЦНУУДЫН ЗАСВАР, БУДГИЙН АЖИЛ ХИЙСЭН. АЖИЛД ЯВСАН АНХНЫ ӨДРИЙН ОРОЙ АЙМААР ЯДАРЧ ИРЭЭД МАРГААШ ДАХИЖ ЯВАХГҮЙ ГЭЭД. ГЭХДЭЭ Л МАРГААШ ӨГЛӨӨ НЬ АЖИЛДАА ЯВСААН. ИНГЭЭД НЭГ БҮТЭН САР АЖИЛЛАЖ, АВСАН ЦАЛИНГААРАА ИХ СУРГУУЛЬД ОРОХДОО ӨМСӨХ ХУВЦАС ХУНАРАА АВЧ БАЙЖ БИЛЭЭ. БРИГАДЫН ГИШҮҮД ӨДӨР БҮР ЭЭЛЖЛЭН ХООЛОО ХИЙНЭ, ТЭР ҮЕД АНХ УДАА АРВАН ХЭДЭН ХҮНИЙ ХООЛ ХИЙЖ ҮЗСЭН. МӨН БУДАГ, ШОХОЙНЫ АЖЛЫН ДӨРТЭЙ БОЛЖ, ЦЭВЭРХЭН БУДАЖ СУРСАН. ТЭГЖ АНХ БАРИЛГАЧИН ХҮМҮҮСИЙН АЖЛЫН ҮНЭ ЦЭНЭ, БАРИЛГЫН АЖЛЫН САЙХНЫГ МЭДДЭГ БОЛСОН ЮМ.
Монгол Улсын хөгжил дэвшлийн нүүр царай болох барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмад барилгачид, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй үргэлжлүүлэн яваа хойч үе, тэднийг бэлтгэн сургаж буй багш нар, барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж яваа бүх байгууллага, хамт олонд хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилт хүсье" гэлээ.
Гишүүн мөн барилгын салбарын 95 жилийн баярын энэ өдөр барилгын салбарын шилдгүүд болох барилгын инженер Отгондоржийн Алтансүх, барилгын дотоод засалчин Агвааны Баярмаа, барилгын мужаан Ганжууржавын Дамдинпүрэв нарт барилгын салбарын тэргүүн цол тэмдгийг гардууллаа.
Эх сурвалж: vip76.mn