Миний бие Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувьд эцэг эхчүүд болон ЕБС-ийн багш нараас байр суурь, санал хүсэлтийг нь тодруулья гэсэн юм. Та бүхэн саналаа энэ постны дор бичих юмуу миний нэр дээр болон манай байнгын хорооны нэр дээр ирүүлнэ үү.
УИХ-ын чуулганаар Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл хэлэлцэж байгаатай холбогдуулан зарим гишүүдийн зүгээс Кембриджийн сургалттай сургуулиудын тоог нэмэгдүүлэх асуудлаар санал гаргасан.
УИХ-ын Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Кембриджийн сургалт явуулж буй 3 сургуулийн удирдлагуудтай уулзаж, өнгөрсөн хугацаан дахь сургалтын үйл явц, үр дүн, цаашид энэ хөтөлбөрийг бусад сургуулиудад нэвтрүүлэх боломжтой эсэхийг судалж байна.
Харин миний хувьд нийгмийн тэгш байдал, шударга ёс, эв нэгдлийн үнэт зүйлсийг эрхэм болгодог зүүн төвийн намаас сонгогдсон гишүүний хувьд аливаа боловсрол, тэр дундаа ЕБС тэгш, хүртээмжтэй, хэнийг ч алагчлахгүй байх үндсэн зарчимд суурилах ёстой гэж үздэг.
УИХ-ын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэг