2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
ДэлгэрэнгүйБайнгын хорооны хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо
ДэлгэрэнгүйАудитад хамрагдсан байгууллагаас 18 байгууллагын санхүүгийн тайланд “Зөрчилгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгснийг Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдав.
ДэлгэрэнгүйӨнөөдөр Дэлхийн унадаг дугуйн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг мэндчилгээ дэвшүүллээ.
ДэлгэрэнгүйСудалгааны их сургуулийн эрхзүйн байдлын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын Ажлын хэсэг МУИС, МУЭИС-д уулзалт хэлэлцүүлэг хийлээ.
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг боловсролын реформ хийх, тэгш боловсролыг хүртээмжтэй хуваарилах, боловсролын салбарын санхүүжилтийн зарцуулалт зэрэг асуудлаар Сангийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нараас асуулт асууж, хариулт авав.
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг боловсролын реформ хийх, тэгш боловсролыг хүртээмжтэй хуваарилах, боловсролын салбарын санхүүжилтийн зарцуулалт зэрэг асуудлаар Сангийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нараас асуулт асууж, хариулт авав.
ДэлгэрэнгүйБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг баталсан.
ДэлгэрэнгүйБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн онцлох асуудлаар тухайлсан хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж буй. Үүний хүрээнд “Ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын стандартад хүргэх нь: туршлага, сургамж, гарц шийдэл” сэдвээр эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйУИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ахалж ажилласан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг өнөөдрийн БСШУСБХ-оор хэлэлцлээ. Тайланг Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Боловсролын багц хуулийн төслийн боловсруулалтын явц, байдлын талаарх хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ.
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллав.
ДэлгэрэнгүйУИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйТэрээр УИХ-аар удахгүй хэлэлцэгдэх Боловсролын багц хуулиудын талаар багш нартай санал бодлоо солилцов. Мөн УИХ-ын гишүүний хувьд боловсролын салбар дахь цахим шилжилтийг нэвтрүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч холбогдох хууль тогтоомжуудад ажиллаж байгаагийн зэрэгцээ сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүрэгтээ цахим сургалтыг дэмжих 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.25) цахим хуралдаан 14 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Дэлгэрэнгүй